/2023.04.05/: Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “О”-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг 33 настай, эрэгтэй “Э” гэгч хулгайлсан үйлдлийг шуурхай илрүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг саатуулж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Эх сурвалж: ЦЕГ