/2023.04.05/: Авилга, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Бадамжунайг Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд АТГ-аас Филиппин улсад зорчиж байхад нь илрүүлэн баривчилсан бөгөөд түүнийг өнөөдөр эгүүлэн авчирлаа.
Энэ тухай Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр,
"Манай явсан бүрэлдэхүүн хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж бичгээ гардуулсан. Энэ хүрээнд Бадамжунайн гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Тиймээс Филиппин улсын цагдаагийн газраас түүнийг албадан саатуулсан ба энэ нь 10 гаруй цаг үргэлжилсэн. Иргэн Бадамжунай өөрөө албадан гарахад асуудалгүй, эсэргүүцэлгүй үзүүлэхгүй нутаг буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Эхний ээлжинд сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байна, цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх байх" гэлээ.