/2023.4.5/ "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрээр, "Таван сарын хугацаанд 1,3 тэрбум долларын үнэлгээтэй 13 тонн нүүрсийг борлуулж чадлаа. ЭТТ компани дээр онцгой дэглэм тогтоохоос өмнөхтэй харьцуулахад борлуулалт 4,3 дахин, экспорт 2,1 дахин, олборлолтыг 2,7 дахин нэмэгдүүллээ. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд 7,5 сая тонн нүүрсийг борлуулсан. Үүнээс 415 тонн мянган нүүрсийг 7 удаагийн арилжаагаар биржээр арилжааллаа.
Эрчим хүчний нүүрсийг бид арилжсан. Өмнө нь 9-10 ам доллараар зарагддаг байсан бол сая 70 гаруй доллараар зарлаа.
Олборлолт дээр онцгой анхааран ажиллаж байна. Олборлолтын тендэр ЭТТ компани 3 жилийн хугацаатай зарлаж, 2023 оны 2 сард дуусгавар болсон. Үүнтэй холбоотой хоёр багц тендэр зарлаж, хуулийн дагуу нээлттэй ил тод хийж, даваа гарагт нэгтгэн, компани бүрт мэдээлэл хүргэсэн. Хэвлэл мэдээллээр намайг нүүрсний хулгайтай холбогдлоо гэж мэдээлэл гарах боллоо.
Тендэрт үндэсний компаниудаа дэмжиж, өмнөх шаардлагуудыг буулгаж, хоёр багц болгосон. Нээлттэй ил тод явагдсан" гэв.