Ипотекийн зээлийн санхүүжилт, орон сууцны төслүүд дээр дэлхийн банктай хамтарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн зээлийн санхүүжилт, орон сууцны төслүүд дээр дэлхийн банктай хамтарна

/2023.04.05/: Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч ноён Тиласони Бенжаминийг хүлээн авч уулзлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Монгол Улсын хувьд ойрын 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлогод нийцсэн 82 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхийг зорьж байгаагийн зэрэгцээ ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, улмаар дулаан алдагдалгүй ногоон орон сууцуудыг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар ноён Тиласони Бенжаминд мэдээлэл өглөө.

Тодруулбал ногоон орон сууцаар хангах хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан байгуулан, орон сууцны санхүүжилтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжүүлэх хүрээнд холбогдох хууль эрх зүй, тогтолцооны шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн бөгөөд дээрх чиглэлүүдийн хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд Ц.Даваасүрэн илэрхийлсэн юм.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч ноён Тиласони Бенжамин Барилга, хот байгуулалтын сайдын хэлсэн дээрх бүх ажлууд Дэлхийн банкны тэргүүлэх зорилтуудад туссан байдаг учир онцгой ач холбогдол өгч, хамтарч ажиллахад бэлэн гэдгийг цохон тэмдэглэв.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэдийн худалдан авах боломжид нийцсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх, ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар Барилга, хот байгуулалтын сайдын дэвшүүлсэн санал хүсэлтүүд өндөр ач холбогдолтой чухал ажил тул Дэлхийн банк хөрөнгийн болон техникийн туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах сонирхол өндөр байна гэсэн юм.

Хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд Барилга, хот байгуулалтын яам дээрх ажлуудын талаарх мэдээлэл болон хүсэлтээ Сангийн яаманд өгч, хамтын ажлуудаа нарийвчлан тогтох нь чухал болохыг тэмдэглэв.

Эх сурвалж: БХБЯ

ШУУД: Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
ШУУД: Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.