Т.Бадамжунай гэж хэн бэ, яагаад түүнийг баривчлах болов?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунай гэж хэн бэ, яагаад түүнийг баривчлах болов?

/2022.4.4/ УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсад байхад нь баривчлах ажиллагааг явуулж байгаа талаарх мэдээлэл өнөөдөр хөвөрлөө. Засгийн газраас явуулж буй Шувуу ажиллагааны хүрээнд болсон энэ баривчилгааны эзэн Т.Бадамжунай гэж хэн бэ, түүнийг юуны учир баривчлах болов гэдэг талаар товчхон дурьдъя.

Т.Бадамжунайг яагаад баривчлах болов?

Т.Бадамжунай Архангай аймгийн харъяат. Тэрбээр Улаанбаатар хотын ерөнхий менежер, яамны сайд, УИХ-ын гишүүн гээд монголын бүхий л том албан тушаалуудыг хашиж үзсэн нэгэн. МАН-ын "томчуудын" нэг.

Т.Бадамжунай нь авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийн нэг юм. Тэрбээр хэрэг бүртгэлийн шатанд яллагдагчаар татагдахаасаа өмнө хил давсан. Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Замын-Үүд боомтоор гарч явжээ.

Т.Бадамжунай нь Хадгаламж банкны хэрэгт 2007 онд татагдаж, тухайн үед УИХ-ын гишүүн байсан тул Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг өчигдөр УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөх бичиг илгээж байв. Уг бичигт:

""Хадгаламж" банкны Дотоодын аудитийн газар Монголбанктай хамтарсан шалгалт хийж тус банкнаас 14 тэрбум 380 сая төгрөгийн дутагдал гарсан тухай дүгнэлтийг 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байна. "Хадгаламж" банкны орлогч нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн 1997 оноос 2007 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд "Хадгаламж" банкны Монголбанкинд байрших төгрөгийн харилцах данснаас (хуурамч гүйлгээ хийх аргаар) 14,38 тэрбум төгрөгийг өөрийн болон хувь хүн, компаниудын нэр дээр шилжүүлж хувьдаа завшжээ. Ц.Чимэдцэрэн дээрх казинод тоглож байх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар мөн тэнд байж казинод тоглож байсан баримт хэрэгт авагдсан болно. Иймд эдгээр хүмүүс Ц.Чимэдцэрэнг банкнаас онц их хэмжээний мөнгө завшихад хамтран оролцсон эсэх казино тоглох санхүүгийн боломжтой эсэхийг шалгах, тэдгээрийн мөнгөний эх үүсвэрт үзлэг хийх шаардлагатай байгаа болно" хэмээсэн байдаг.

Гэвч дээрх хэрэг шүүхээр шийдэгдэж, Ц.Чимэдцэрэнд 10 жилийн ял оноож энэ хэрэг хаагдсан.

Өнгөрөгч жил мөн нийслэлээс "2004 оноос нийслэлийн газрыг зарсан Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэл тэмцэнэ" хэмээн мэдэгдэж байлаа.

Т.Бадамжунайг МАН-ын "ажлыг" хийдэг байсан гэдэг. Т.Бадамжунай маш олон хэрэгт нэр холбогдсон ч 2018 оноос хойш сураггүй болсон юм.

Гэвч Т.Бадамжунайгийн асуудлын ард МАН-ын "бугширсан асуудал" давхар орших ганц үнэнтэй билээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтын санд хамруулна
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтын санд хамруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.