Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтын санд хамруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтын санд хамруулна

May be an image of 8 people, people standing, indoor and text that says 'N USAID ABEST S хунсний XYHC хувьсгал б.даваадалай монголуы м ренхийлег эдийн'

/2023.04.04/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байна.

Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах болон боломж, шийдлийг танилцуулж, санал бодлыг нь сонсож байна.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгох бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгаад байна.

Тухайлбал:

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 132.3 тэрбум төгрөг,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 342.6 тэрбум төгрөг,
  • Хүнсний боловсруулах, сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгох юм.

Эх сурвалж: ЗГ

Т.Бадамжунайг Филиппинд баривчилжээ
Т.Бадамжунайг Филиппинд баривчилжээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.