Г.Батцэнгэл уул уурхайд тулгамдаж буй 6 асуудлыг нэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батцэнгэл уул уурхайд тулгамдаж буй 6 асуудлыг нэрлэлээ

/2023.4.3/ Ерөнхий сайд өнөөдөр уул уурхайн салбарынхантай уулзаж байна. Уулзалтын үеэр Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл уул уурхайн салбарт тулгамдаж буй зургаан асуудлыг нэрлэлээ. Үүнд:

📍Нэгдүгээрт, уртын ээлжийн зохицуулалт болон хүний нөөцийн хомсдол үүсээд байна.

📍 Хоёрдугаарт, байгаль орчны баримт бичгийн баталгаажуулалт буюу орон нутгийн иргэдийн зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл нь уул уурхайн салбарт хүндрэл үүсгэдэг.

📍 Гуравдугаарт, тусгай ачаа бараа буюу тэсрэх бодисын хадгалалт, тээвэрлэлтийн асуудал байна.

📍 Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдын дэргэдэх хорт болон аюултай бодисын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

📍 Тавдугаарт, АМНАТ-ийг тооцоолох жишиг үнээс болж олоогүй орлогод үндэслэсэн татварын хүндрэл нь хувийн хэвшилд дарамт үүсгэдэг. Энэ нь төр, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсгэж байна.

📍 Зургадугаарт, уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн ярилцаж шийдмээр байна гэв.

Замын Үүд-ээр 2 кг алт нэвтрүүлэх гэж байгаад баригджээ
Замын Үүд-ээр 2 кг алт нэвтрүүлэх гэж байгаад баригджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.