Замын Үүд-ээр 2 кг алт нэвтрүүлэх гэж байгаад баригджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын Үүд-ээр 2 кг алт нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

/2023.04.03/: Замын Үүд-Эрээний боомтоор өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдөр алт байж болзошгүй шаргал металыг нэвтрүүлэх гэж байгаад гаалийн албаныханд саатуулагджээ.

Тодруулбал:

Замын-Үүд боомтын Автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын “Зорчигчийн гарах чиглэлд” гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байгаа аж.

Хэрвээ улсын хилээр алт болон хориглосон бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлбэл дараах байдлаар хуулийн хариуцлага хүлээдэг.

“Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг

  1. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалынхаа байдлыг ашиглаж;

2.2.байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  1. Энэ гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хоёр зуун мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

No photo description available.No photo description available.

Эх сурвалж: ГААЛЬ

НАТО өөрийн ажилтнууддаа ТИК ТОК ашиглахыг хориглолоо
НАТО өөрийн ажилтнууддаа ТИК ТОК ашиглахыг хориглолоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.