Жорж Чэн: Би дараагийн албан тушаалдаа очсон нь Монголын сайдтай ямар ч хамаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жорж Чэн: Би дараагийн албан тушаалдаа очсон нь Монголын сайдтай ямар ч хамаагүй

/2023.4.3/ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай горилтой хэлэлцүүлэх үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен нарын хооронд үл ойлголцол гарсан юм.

Өөрөөр хэлбэл, Жорж Ченд хуулийн төслийг илгээсэн гэж Хууль зүйн сайд мэдээлсэн бол харин Жорж Чен түүнийг үгүйсгэсэн. Үүнтэй холбоотойгоор Х.Нямбаатар сайд "Жорж Ченийг ажлаас нь халуулна" хэмээн гомдол гаргаж, шүүхэд хүртэл хандана гэдгээ илэрхийлж байв.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен дараагийн албан тушаалдаа ажиллахаар болж буйгаа олон нийтийн сүлжээнд мэдэгдэв. Тэрбээр Хонконгийн Их сургуулийн иргэний нийгэм, засаглалын төвд хүндэт, ахлах ажилтнаар томилогджээ. Тус сургууль нь Азийн их сургуулиудын дөрөвдүгээрт, дэлхийд 31 дүгээрт эрэмбэлэгддэг сургууль юм.

Энэ талаар тэрбээр өөрийн сошиал хуудаснаа "Мета дахь миний ажлын долоон жилийн аялал дуусгавар болж байна. Би Фэйсбүүкт Төв ази, Монгол, Хятадыг хариуцсан ахлах ажилтан байв. Би Мета хувьцаа эзэмшигч хэвээр байх болно" гэсэн юм.

Түүнийг ийнхүү бичсэний дараа Жорж Ченийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ажлаас нь халуулсан мэт мэдээлэл монголын сошиал сүлжээнд бичигдэж эхлэв.

Твиттерт Жорж Ченээс түүний албан тушаалаа сольж буй нь монголын албан тушаалтантай хамааралтай эсэхийг асуухад тэрбээр:

-Миний албан тушаалаа сольж буй нь монголын засгийн газар, сайдтай ямар ч холбоогүй. Цаашид ч би цахим хөгжлийг бүхий л чадлаараа дэмжсээр байх болно. Монгол Улс миний сэтгэл зүрхэнд онцгой байр эзэлсэн улс билээ хэмээсэн юм.

Зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл загас барихыг хориглоно
Зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл загас барихыг хориглоно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.