/2023.04.03/: Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог.
Учир нь энэ үеэр загасны үржлийн ид оргил үе байдаг бөгөөд энэ хоёрхон сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг байна. Загасны үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай юм.
Хэрэв агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: БОАЖЯ