“Надад битүүмжлэх объект ч байхгүй, хуучин байраа зарж Маршал таунд 4 өрөө байр авсан“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Надад битүүмжлэх объект ч байхгүй, хуучин байраа зарж Маршал таунд 4 өрөө байр авсан“

/2023.03.30/ УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж буй. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Наранбаатар сууриа илэрхийллээ.

Тэрээр:

-Би ямар ч хэрэг хийгээгүй. Шүүх тогтоох байх. Манай аймаг төлөөлөгчгүй л болох гээд байх шиг байна. Шинэ сэргэлтийн бодлогын гол том төслүүд манай аймагт хийгдэж байгаа. Уг нь байж байвал ганц хоёр үг дуугараад сууж баймаар байна. Миний 16 объектыг битүүмжилсэн зүйл байхгүй. Прокурор андуурсан байх. Надад битүүмжлэх объект ч байхгүй.

Миний төрсөн дүү бизнес хийдэг. Хоёр автомашин ном, журмаар нь оруулж ирсэн. Тэрийгээ зээлээр авсан, төлөөд л явж байгаа. Намайг Өмнөговь аймгийн Засаг дарга байхад 60 сая төгрөгийн тендер зарласан. Үүнд нэг компанитай түншлээд "Сэрсэн говь" ХХК орсон. Өөр өрсөлдөгч байхгүй ганцаараа байсан тул энэ тендерийг авсан.Засаг дарга хүн захирамж гаргах үүрэгтэй шүү дээ. Авлигын эсрэг мэдүүлгээ бөглөөд л захирамжаа гаргасан. Засаг дарга хийж байсан хүнээс ийм жижиг, сажиг асуудал олдох л юм билээ дээ.

Би УИХ-ын гишүүн болоод, хуучин байраа зараад Маршал таунд 4 өрөө байр авсан. Мөн тухайн үед УИХ-аас хөдөөгийн гишүүдэд өгсөн 50 сая төгрөгийн дэмжлэгийг нэмээд, үлдсэнийг нь банк, ах дүү хамаатан саднаасаа зохицуулаад байртай болсон. Ах дүү нараасаа 50 сая төгрөгийн дэмжлэг авсан. Хуучин байраа 250 сая төгрөгт зарсан. Гэтэл үндэслэлгүй хөрөнгөжсөн болчихлоо. Би нэг их овойж, оцойсон хөрөнгөтэй хүн биш гэв.

Ташрамд дурдахад УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр яригдаж буй гурван гишүүний нэг юм.

Аялагч Амайгаас “мансууруулах бодисын агууламжтай“ 20гр ӨВС илэрчээ
Аялагч Амайгаас “мансууруулах бодисын агууламжтай“ 20гр ӨВС илэрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.