Шадар сайд С.Амарсайхан Беларусь Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд С.Амарсайхан Беларусь Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

/2023.03.28/ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Беларусь Улсын Элчин сайд Дмитрий Николаевич Гореликыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар хоёр улсын цаашдын хамтын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн гэрээ, хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байгаа талаар хэлэлцлээ.

Өнгөрөгч онд Монгол болон Беларус улс хамтран Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VI хуралдаан, хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн 4 дүгээр зөвлөлдөх уулзалт, Монгол, Беларусийн Олон Улсын авто тээврийн харилцааны талаарх комиссын хоёрдугаар хуралдааныг байгуулсан юм.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээллийн алба

Хөрөнгийн биржээр эрчим хүчний нүүрсийг арилжаалж эхэлснээр үнэ нь 7.5 дахин нэмэгджээ
Хөрөнгийн биржээр эрчим хүчний нүүрсийг арилжаалж эхэлснээр үнэ нь 7.5 дахин нэмэгджээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.