“Хүний эрхийн цогцолбор төв“ байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүний эрхийн цогцолбор төв“ байгуулна

/2023.03.28/ ХЭҮК-ын зүгээс Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулах саналыг холбогдох байгууллагад уламжилж байсан.

Тэгвэл 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан Хүний эрхийг хангах Үндэсний хорооны II хуралдааны үеэр “Хүний эрхийн цогцолбор төв” байгуулах зориулалтаар Сүхбаатар дүүргийн XI хороонд 2545 мк газрын газар өмчлөлийн гэрчилгээг ХЭҮК-т гардууллаа.

Хуралдааны үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газраас Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулахаар зорьж байгаа хүрээнд газрын асуудлыг ийн шийдвэрлэснийг онцлоод ХЭҮК-ын үйл ажиллагааг хараат бус байхад анхаарч, хангалттай санхүүжилттэй болгох, бүтэц, үр нөлөөг бэхжүүлэх, чадавхжуулах санаачилга, арга хэмжээг бүхий л талаар дэмжиж ажиллана гэлээ.

Эх сурвалж: ХЭҮК

З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг хүлээн авахаас татгалзлаа
З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг хүлээн авахаас татгалзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.