Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

/2023.03.27/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд

  • Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сангеланд,
  • Бруней Даруссалам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пехин Дато Рахмани Дато Басир,
  • Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Маника,
  • Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэас Рийкэн,
  • Израйл Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирит Бен-Абба Витале нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
  • Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Густаво Сабино Вака Нарваха,
  • Финлянд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лина-Кайса Миккола,
  • Оманы Султант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аль-Бусайди,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хассане Рабехи,
  • Украин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитро Пономаренко

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Эх сурвалж: ЕТГ

Беларусьт тактикын цөмийн зэвсэг байрлуулах агуулахыг хэдийнээ барьж эхэлсэн гэв
Беларусьт тактикын цөмийн зэвсэг байрлуулах агуулахыг хэдийнээ барьж эхэлсэн гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.