Дорнод аймагт сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймагт сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ

/2023.03.23/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн Дарьхантын гол гэдэг газарт тус харьяат малчин Г-нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 19:42 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн гуравдугаар сарын 22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Нийтийн тээврийн салбарт хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулна
Нийтийн тээврийн салбарт хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.