/2023.03.23/: Эмэгтэй боксчдын ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа авлаа.
54 кг-д хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал өрсөлдөгч Италийн О.Савчукийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Эхний үед таван шүүгч бүгд Итали боксчинд ялалтыг өгсөн. Харин удаах хоёр үед М.Энхжаргал дайчин тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэнээр дэлхийн медальтны эгнээнд нэгдсэж чадлаа.
Үүнээс өмнө Л.Алтанцэцэг мөн медалийн болзол хангаад байсан билээ. Манай хоёр боксчин маргааш медалийнхаа өнгийг өөрчлөх тун чухал тулааныг хийх болно.
Түүхэн амжилтаа гаргаж, ДАШТ-ий медалийг хосоор нь уургалсан боксчдодоо халуун баяр хүргэе!
Эх сурвалж: МҮОХ