Л.Алтанцэцэг ДАШТ-ээс ХҮРЭЛ медалийн болзол хангалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Алтанцэцэг ДАШТ-ээс ХҮРЭЛ медалийн болзол хангалаа

/2023.03.22/: Энэтхэгийн нийслэл Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ.

48 кг-д зодоглосон ОУХМ Л.Алтанцэцэг өөрийн өрсөлдөгч Узбекистаны боксчин Ф.Фозиловаг оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Ингэснээр Л.Алтанцэцэг дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байна.

Медалийн салхийг хагалсан Л.Алтанцэцэгтээ баяр хүргэе!

Эх сурвалж: МҮОХ

Монголоос эхэлсэн элсэн шуурга Хятадын хотуудыг бүрхжээ
Монголоос эхэлсэн элсэн шуурга Хятадын хотуудыг бүрхжээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.