/2023.03.21/: Улаанбаатар шинэчлэл ХХК-иас СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн даваа, төмөр замын нүхэн гарц болон бусад хэсгүүдэд хунгарласан цасыг арилгахаар ажиллаж байна.
СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун турууны чиглэлийн замд цасан шуурганы хүч их байгаа тул одоогоор ажиллах боломжгүй байгаа аж.
Цасан шуурганы хүч буурахаар ажиллахуулах хүн хүч техник бэлэн байдалд байна. Энэ чиглэлийн замуудад автомашин зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул иргэд замд гарахгүй байхыг анхаарна уу.
Эх сурвалж: НЗДТГ