Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ дэмжлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ дэмжлээ

/2023.03.21/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэв.

Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны нийт гишүүдийн 75 хувийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын даргад гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хүсэлтдээ ээжийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсноос гадна нүүрсний хулгай, казино зэрэг асуудалд хилсээр нэр холбож зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажиллагаа явуулж буй тул гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэж мэдэгдэж байсан юм.

Дэлхийн хамгийн ухаалаг робот Амекатай хийсэн ярилцлага
Дэлхийн хамгийн ухаалаг робот Амекатай хийсэн ярилцлага
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.