/2023.03.17/: Авлигатай тэмцэх 5Ш үйл ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллана.
Тэрбээр, аймаг, нийслэлийн засаг дарга, яамд, агентлагууд, ТӨК-иудын дарга нар хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоож, ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болголоо. Ингэхдээ хугацааг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөр тогтоожээ.
Тухайлбал,
- Төрийн албаны тухай хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй,
- Ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй,
- ТӨК, улсын үйлдвэрийн газрын журам дагуу томилогдоогүй,
- Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг удаа дараалан зөрчсөн
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан,
- АТГ-аар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй,
- Ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон зэрэг асуудалтай бол ажлаас нь чөлөөлөх буюу “шүүрдэнэ”.
Д.Амарбаясгалан:
-Шүүр ажиллагаагаар төрийн албанд хэвшмэл мэт болсон, бугшсан албан тушаалтнуудыг шүүрдэн цэвэрлэж, хууль журам дагуу шаардлага хангасан албан хаагчидтай, ёс зүйтэй, авлига, хүнд сурталгүй төрийг бий болгоно хэмээжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.