“Hospitality&tourism international ехро 2023” үзэсгэлэн 10 дахь удаагаа болж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Hospitality&tourism international ехро 2023” үзэсгэлэн 10 дахь удаагаа болж байна

May be an image of 7 people and indoor

/2023.03.17/: ”Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээний хүрээнд зочлох үйлчилгээний салбар, зочид буудлууд, жуулчны баазуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг сурталчлах, жуулчны цар хүрээг улиралд мөрдөх үнийн мэдээлэл олгох, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх HOSPITALITY&TOURISM INTERNATIONAL ЕХРО 2023” үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо.

May be an image of 3 people and people standing

Жуулчны улирал эхэлж байгаатай уялдуулан зочид буудал, жуулчны баазууд нь бүтээгдэхүүн үйлчилгээний дүр төрх, онцлогийг тодорхойлон, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улирлын үнийн саналыг мэдээлэх, байгуулга хоорондын гэрээ хэлцэл хийх, үйлчилгээний чанарын стандартуудыг сурталчлах зорилгоор “HOSPITALITY&TOURISM INTERNATIONAL ЕХРО 2023” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Зочлох үйлчилгээний салбар нь аялал жуулчлалын томоохон бүрэлдэхүүн бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолж, эдийн засагт оруулах хувь хэмжээ өндөр юм. “HOSPITALITY&TOURISM INTERNATIONAL ЕХРО 2023” үзэсгэлэн гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд “Мишээл Экспо” ОУҮХ-ны төвд болж байна.

May be an image of 3 people, people standing and indoor

May be an image of 1 person and indoor

May be an image of 6 people, people standing and indoor

May be an image of 7 people and people standing

Эх сурвалж: БОАЖЯ

Н.Учралын хуулийг боловсруулан дахин өргөн мэдүүлнэ
Н.Учралын хуулийг боловсруулан дахин өргөн мэдүүлнэ
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.