Н.Учралын хуулийг боловсруулан дахин өргөн мэдүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учралын хуулийг боловсруулан дахин өргөн мэдүүлнэ

May be an image of 1 person

/2023.03.17/: УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачлан боловсруулсан хуулийн төсөлд хориг тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх тухай санал УИХ-ын хаврын чуулганаар дэмжигджээ.

Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрээр,

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, иргэний нийгмийн байгууллага, олон нийтээс саналыг нь авах, процедурын алдаагүй боловсруулж, дахин өргөн мэдүүлэхээр боллоо.

Цаашдаа хууль тогтоомжийн төслийг санаачлах, боловсруулах, олон нийтийн хэлэлцүүлэг хийх, эрх зүйн дүгнэлтийг өргөн мэдүүлэхдээ, олон нийтэд сурталчлахдаа, хэрэгжилтийг зохион байгуулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөх нь зүйтэй. Цаашдаа бид Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс нэн яаралтай горимоор хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан байхыг шаардана.

Мөн аливаа ямар ч хууль дээр олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын санаа бодлыг заавал тусгадаг байх зарчмыг гишүүд маань баримталж ажиллахыг хүсье" гэжээ.

Б.Ганзориг: Гаалийн давхардсан хяналтыг халж, цахим хэлбэрт бүрэн шилжлээ
Б.Ганзориг: Гаалийн давхардсан хяналтыг халж, цахим хэлбэрт бүрэн шилжлээ
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.