Боксын ДАШТ-д манай 3 эмэгтэй боксчин ялалт байгуулаад байна
 

Боксын ДАШТ-д манай 3 эмэгтэй боксчин ялалт байгуулаад байна

May be an image of 4 people, indoor and text that says 'DIBA IBA U COL ARBOLEDA P S'

/2023.03.17/: Өчигдөр Энэтхэг улсын Дели хотод Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж манай улсын 4 тамирчин тулалдлаа.

50 кг жинд Б.Мөнгөнсаран тэмцээний салхийг хагалж Турк улсын тамирчин Топуз Рабиаг 5:0 харьцаатай буулган авч итгэл төгс ялалт байгуулав.

May be an image of 2 people and indoor

Харин 57 кг жинд М.Намуун Колумб улсын тамирчин Арболеда Мендоза Валериатай тулалдаж 5:0 харьцаатай ялагдаж харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

52 кг жинд О.Есүгэн Дэлхийн аваргын хүрэл медальт Тайландийн Тинтабтай Преедакамонтойг ялж өмнөх ДАШТ-ын хариугаа авлаа.

Тэрээр өмнөх ДАШТ-нд тус тамирчинтай медалийн төлөө таарч 3:2-н харьцаатай хожигдож байсан бол өчигдөр хариугаа авч 4:1-н харьцаатай яллаа.

54 кг жинд М.Энхжаргал Вьетнамын тамирчин Ти Ким Ан Вогтой тулалдаж гайхалтай эргэн ирэлт хийж 5:0 харьцаатай хожиж ДАШТ эхний ялалтаа авлаа.

Өнөөдөр 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ Японы тамирчин Айяка Тагүчитай өрсөлдөх юм.

May be an image of 5 people and indoor

May be an image of 1 person and indoor

Эх сурвалж: БТСУХ

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
 
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.