АНХААР: Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг санууллаа
 

АНХААР: Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг санууллаа

/2023.03.16/ Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25% нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав газруудын 65-85% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.31 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 20-40% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.27 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх,
  • Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
  • Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо
Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо
 
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.