Монголын хоккейчид Узбекистаны шигшээ багтай таарч анхны хожигдлоо хүлээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын хоккейчид Узбекистаны шигшээ багтай таарч анхны хожигдлоо хүлээлээ

May be an image of 4 people and indoor

2023.03.15/: Зургаан орны баг өрсөлдөж буй шайбтай хоккейн U18 насны "Challenge Cup" тэмцээнд Монголын шигшээ баг 3 дахь тоглолтоо хүчирхэг бүрэлдэхүүнтэй Узбекистаны шигшээ багтай хийв.

Урьдчилсан финал гэж хэлж болох тус тоглолтод манай баг хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө 4:7-гоор дийлдсэнээр анхны хожигдлоо хүлээсэн. Тоглолтын эхний хоёр үед 4:4 тэнцсэн ч шийдвэрлэх III үед 3 шайбыг хаалгандаа алдлаа.

May be an image of 5 people, people playing sports and indoor

Манайхаас М.Чинзолбоо 2, Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай нар тус бүр 1 гоолоор өрсөлдөгч багийнхаа хаалгыг мялаав.

Монголын шигшээ баг маань маргааш 17:00 цагт Туркменистантай, сүүлийн өдөр буюу баасан гаригт 20:30 минутад Тайландын шигшээ багтай тус тус тоглоно.

May be an image of 5 people, people playing hockey and indoor

May be an image of 4 people, people playing hockey and indoor

May be an image of 3 people, people playing hockey and indoor

Эх сурвалж: БТСУХ

Хаврын чуулган өнөөдөр эхэлнэ
Хаврын чуулган өнөөдөр эхэлнэ
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.