Канад Улсын EDC банк манай улсын үнэлгээг дээшлүүлэхээр боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канад Улсын EDC банк манай улсын үнэлгээг дээшлүүлэхээр боллоо

Keynote: Meet Mairead Lavery, EDC's positive philosopher - TXF

/2023.03.10/: Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон банкуудын нэг EDC банк нь манай төслүүдэд 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийсэн нь бусад хөрөнгө оруулагч банкуудаас дээгүүрт ордог байна.

Сүүлийн жилүүдэд тус банк манай улсыг "хөрөнгө оруулалтын эрсдэл бүхий" хэмээн дүгнэсэн. Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тус банкны төлөөлөлтэй уулзаж ярилцан, салбарын талаар мэдээлэл өгсний үр дүнд дээрх үнэлгээг дээшлүүлэхээр боллоо.

Канад Улсын төрийн өмчийн оролцоот EDC Bank-ны эрсдэлийн үнэлгээг бусад олон улсын банкууд шууд авч ашигладаг тул тус банк манай улсын үнэлгээг эерэгээр өөрчлөх нь манай уул уурхайн төслүүдэд төдийгүй, эдийн засагт чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: УУХҮЯ

НАСА 2046 онд дэлхийг мөргөх магадлалтай астероидыг мөшгиж байна
НАСА 2046 онд дэлхийг мөргөх магадлалтай астероидыг мөшгиж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.