С.Чинзориг: 0-17 насны бүх хүүхдэд шүдний цоорлоос хамгаалах фтор түрхэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: 0-17 насны бүх хүүхдэд шүдний цоорлоос хамгаалах фтор түрхэнэ

/2023.03.07/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Тэрээр:

-Засгийн газар 2022 оны тавдугаар сараас эхлэн иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар иргэдийн 26 хувь буюу 800 мянган иргэн эрт илрүүлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 64.8 хувь нь 0-16 насны хүүхэд байгаа юм.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин хамгийн эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Түүнчлэн шээс бэлгийн замын өвчлөл, дотоод шүүрлийн өвчин, бодисын солилцооны өвчин зонхилох өвчлөл байна.

0-17 насны үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 61.5 хувьд шүд цоорох өвчлөл ирэлсэн нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан. Энэ бол дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр шүдний эмч нарын төлөөлөлтжэй уулзсан. Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 680 шүдний эмнэлэгт 1624 шүдний эмч ажилладаг. 10 мянган хүнд ногдох шүдний эмчийн тоогоороо дэлхийн дунджаас өндөр байна. 680 шүдний эмнэлгийн 553 нь хувийн хэвшлийнх. Хувийн эмнэлэг нийт иргэдийн 15-20 хувьд үйлчилдэг. Нийт иргэдийн 50 хувьд нь шүдний эмнэлгийн тусламж авч чадахгүй байна.

Тиймээс өрхийн эмнэлэг, сумын эмнэлэгт 0-17 насны хүүхдийг шүдний цооролтоос хамгаалах фторт түрхлэгт хамруулах арга хэмжээг авна. Энэ ажилд 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Санхүүжилтийг ЭМД-ын сангаас хариуцна. Цаашид хүүхдэд хамгаалалтын ломбо тавихад анхаарч ажиллана. 2024 оноос эхлэн Шүд төсөл хэрэгжүүлж, нийт хүн амыг амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр бэлтгэл хангах юм гэв.

Дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр Бригадын генерал Г.Болор шалгарчээ
Дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр Бригадын генерал Г.Болор шалгарчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.