Х.Нямбаатар: Оргон зайлсан 92 хүнийг гадаадаас авчирна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Оргон зайлсан 92 хүнийг гадаадаас авчирна

/202З.03.07/: Засгийн газрын хуралдаанаар гадаад улсууд руу оргон зайлсан этгээдүүдийн талаар чиглэл өгсөн байна.

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр:

-Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчрахыг хууль хяналтын байгууллагад даалгалаа. Мөн холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллаагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авилга, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр 2 хүн нэмэгдэж магадгүй.

Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татагдахаасаа өмнө гадаад улс руу оргон зайлсан. Тиймээс үүнийг оргон зайлсан гэж хэлэх боломжгүй байна. АТГ-ын удирдлагатай бид нар өчигдөр уулзсан. Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах хүсэлтийг өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах саналыг баталсан тохиолдолд энэ хоёр хүнийг эрэн сурвалжлах ажиллагааг интерпол болон АСАП санд тэмдэглэж зохион байгуулна. Ингээд нийтдээ 92 хүнийг эрэн сурвалжилж гадаад улсаас авчирах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахаар болж байна.

Хоёрдугаарт, өнөөдөр УЕПГ-т албан бичиг хүргүүлж байгаа. Учир нь эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хэрэгжихгүй байна. Энэ хүмүүсийг хилээр гарахыг нь хориглочихоод байхад гадаад улсуудад зорчоод байгаа нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан үйлдэлтэй уялдахгүй байгаад цаашдаа ямар арга хэмжээ авах вэ. Мөрдөгчийн саналаар эдгээр хүмүүсийн гадаад пасспортын зорчих эрхийг хязгаарлах боломж байна уу гэдгийг тодрруулах гэж байна. Түүнээс ХЗДХ-ийн сайд дур мэдэж улсын бүртгэлийн байгууллагад тухайн иргэдийн албан болон энгийн гадаад пасспортыг түдгэлзүүлэх чиглэл өгч болохгүй.

Монгол Улс 23 улстай эрхзүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх эрхтэй байдаг. Эдгээр улсуудаас эрхзүйн талаар харилцан тусламж үзүүлэхийг хүсэх гэж байна Одоогийн байдлаар нийт 90 хүнээс 22 хүнийг нь интерполын улаан булантад зарлуулсан байгаа. Үлдсэн хүмүүсийг хөх булантад зарлуулсан. Бидний хувьд нийт оргон зайлсан хүмүүсийн 80-90 орчим хувийг хаана амьдарч байгааг нь мэдэж байгаа.

Тухайн хүмүүсийн дотор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн дарга асан н.Үржинбадам зэрэг хүмүүс бий. Дээрх хоёр хүн АТГ-т шалгагдаж байхдаа оргон зайлсан гэв.

Фэйсбүүкээр дамжуулан иргэдэд 25 сая төгрөгийн хохирол учруулжээ
Фэйсбүүкээр дамжуулан иргэдэд 25 сая төгрөгийн хохирол учруулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.