Перугийн цагдаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Испанийн өмнөх үеийн буюу 600-800 жилийн настай, муммиг хоол хүргэлтийн ажилтны цүнхнээс олжээ.
Цагдаа нарын мэдээлснээр муммижуулсан уг шарилыг Перугийн Пуно хотын цэцэрлэгт хүрээлэнд архи ууж байсан гурван эрэгтэйг шалгах үед олсон байна.
Шарилыг авч яваад баригдсан 26 настай Хулио Сезар Бермежо ярихдаа шарилыг "Хуанита" гэж нэрлэсэн бөгөөд "Миний сүнслэг найз охин шиг" гэж санагдсан гэжээ.
Гэвч уг мумми нь үнэндээ насанд хүрсэн эрэгтэй бөгөөд Пуногийн зүүн бүсээс гаралтай гэж таамаглаж байгаа аж.
Одоогоор Мумиг үндэсний соёлын үнэт зүйлд тооцсон тул Соёлын яамны хамгаалалтад байгаа юм.
Эх сурвалж: CNN