/2023.03.01/: ОХУ-ын иргэн Батыр Боромангнаевын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр “ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Тухайн иргэний гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон. Тухайн иргэнийг өнөөдөр 12:45 цагт өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан байгаа.
Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй. Хувь хүний хүсэлтээр тухайн иргэнийг хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй" хэмээв.