Өнөөдрөөс эхлэн бүх музей иргэдэд ҮНЭГҮЙ үйлчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс эхлэн бүх музей иргэдэд ҮНЭГҮЙ үйлчилнэ

/2023.03.01/ Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг. Энэ хүрээнд гуравдугаар сарын 1-5-ны хооронд бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Үүнээс гадна төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргах бөгөөд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

Музейн цагийн хуваарь, байршил, холбогдох дугаарыг доорх жагсаалтаас харна уу.

Музей

Хаяг

Цагийн хуваарь

Утас

1.

Монголын үндэсний музей

Төрийн ордны баруун талд

Өдөр бүр 09:00-18:00

70110913

2.

Чингис хаан үндэсний музей

Төрийн ордны баруун хойно

Даваа-Ням гарагт 09:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:30

70212222 70217777

3.

Дүрслэх урлагийн музей

Барилгачдын талбайн зүүн талд

Өдөр бүр 09:30-16:30

326060

4.

Байгалийн түүхийн музей

Ялалтын талбайн чанх хойно

Мягмар-Ням гарагт 09:00-18:00

70000171

5.

Богд хааны ордон музей

Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын уулзвар

Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:15

343071

6.

Театрын музей

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт /хойд талын хаалга/

Өдөр бүр 09:30-17:00

311320

7.

Чойжин ламын сүм музей

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж

10:00-16:30

324788

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.