Б.Баатар Ерөнхийлөгчөөс улс төрийн орогнол хүсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатар Ерөнхийлөгчөөс улс төрийн орогнол хүсжээ

/2023.02.28/ Алма-Ата хотоос ирсэн халимаг эрэгтэй Чингис хаан нисэх онгоцны буудалд тав дах хоногтоо саатаад байна. Тэгвэл тэрээр өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан, улс төрийн орогнол хүсжээ.

Түүний хүсэлтэд,

-Миний бие 1965 оны 1 сарын 3 төрсөн, ОХУ-ын иргэн Боромангнаев Батыр Батырович, халимаг монгол.

1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн түүхийн ангийг төгссөн. 1988 онд Халимаг улсад анх удаа бүрэн дунд сургуульд монгол, халимагийн түүхийг зааж эхлэсэн. 2012 онд Элиста хотод Монгол клубыг үүсгэн байгуулсан. Тэр жилдээ Монгол Улстай Халимаг улсын хамтарсан үйл ажиллагааны гэрээний төслийг боловсруулж Халимаг БНУ-ын тэргүүн А. Орловт гардуулж өгсөн. Мөн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж өгч байсан. Сүүлийн 20 жилийн туршид Хүннү, Сяньби болон бусад эртний нүүдэлчдийн түүхийг Халимагт таниулах үйл ажиллагаа явуулж ирсэн. 2017 онд Монгол Улсад ирж монголын түүхчидтэй уулзаж монголын түүхэн эх газраар аяласан. Сыма Цяний зохиол дотроос бидний өвөг дээдэс монголчуудын төр засгийн түүх Модуний үеээс 1000 жилийн өмнө олж тогтоосон. Монголын төрт уламжлал 2230 жил биш 3230 жилийн түүхтэй билээ.

Оросын орос биш угсаатануудын эрхийн төлөө тэмцэж байхад миний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул учирч байсан тул надад Монгол Улсад улс төрийн оргонол олгохыг хүсэж байна гэжээ.

Хуурай боомт байгуулахад НҮБ-тай хамтарна
Хуурай боомт байгуулахад НҮБ-тай хамтарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.