2023 оны 02-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө -7...-9 градус дулаан байна.