Халимаг эр “Чингис хаан“ нисэх онгоцны буудалд 4 хоног ГАЦАЖ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халимаг эр “Чингис хаан“ нисэх онгоцны буудалд 4 хоног ГАЦАЖ байна

/2023.02.27/ Халимаг эр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд 4 дэх хоногтоо гацаж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр:

-Хилийн алба намайг нэвтрүүлэхгүй байна. Би "Чингис хаан" нисэх онгоцны буудалд дөрөв дэх өдрөө саатаж байна. Өнөөдөр намайг Казахстан руу албадан буцаахыг оролдлоо. Тэд намайг татаж, чангаан хүрэмийг минь урах шахлаа. Өчигдөр би Монгол Улсын хилийн албаны даргад хандаж, албадан гаргахыг хойшлуулахыг хүссэн өргөдөл илгээсэн. Улмаар пүрэв гараг хүртэл хойшлуулж байна гэсэн хариу авсан.

Би Монголоос улс төрийн орогнол хүсэх гэж ирсэн. Гэхдээ тэд миний өнгөрсөн хугацаанд хийж байсан үйл ажиллагаануудыг судалсан бололтой. Би Оросын эрх баригчдын эсрэг олон жилийн турш Ойрад-Монгол болон бусад үндэсний цөөнх иргэдийн эрхийн төлөө дуугарч ирсэн. Харин Монголчууд Оросын эрх баригчдад таалагдах зүйл хийх гэж байгаа бололтой гэжээ.

Үүнтэй холбоотойгоор бид "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын ажилтантай холбогдон тодруулахад, "Тийм хүн бий. Энэ хүн Алма-Ата хотоос нисэж ирсэн юм байна лээ. Тиймээс ирсэн газар руу нь буцаахаар ажиллаж байна. Гэхдээ өөрөө явахгүй гээд байгаа. Тухайн хүний гадаад пасспорт зөрчилтэй буюу хугацаа нь дууссан учир хилээр нэвтрүүлэх боломжгүй. Бусад асуудлын талаар нарийн хэлж мэдэхгүй байна" гэсэн юм.

П.Сайнзориг: “Тавантолгой“ ХК 1900 гаруй хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг олгоно
П.Сайнзориг: “Тавантолгой“ ХК 1900 гаруй хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.