Бусдыг заналхийлсэн этгээдэд хорих ял оногдуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдыг заналхийлсэн этгээдэд хорих ял оногдуулжээ

/2023.02.27/: Иргэн “Х” нь хохирогч Б.О-тэй фейсбүүкээр танилцаж 2,3 сар мессежээр харилцан дотносож 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ уулзая гэж дуудан хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

Улмаар түүнтэй бэлгийн харилцаанд орж тэгэхдээ хохирогчид мэдэгдэлгүй бэлгийн харьцаанд орж байх үеийн бичлэгийг хийж түүнээс хойш "автомашин авч өг, 15 сая төгрөг өгөхгүй бол ойр дотны гэр бүлийнхэнд нь бичлэгийг явуулна, цахим орчинд тараана, танайх гоё байшинтай юм байна лээ мөнгө 3 хоногийн дотор олж өг" гэх зэргээр мессеж бичиж зураг явуулж дарамталж заналхийлсэн байна.

Прокуророос Х-г “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхөөр шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүх Х-г бусдын эд хөрөнгийг авахаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэм буруутай гэж дүгнэж Х-ийн гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Х-д хорих ял оногдуулж шийдвэрлэв.

“Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.