НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган маргааш эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган маргааш эхэлнэ

May be an image of text that says 'R United Nations Statistical Commission 54th Session BETTER DATA RAD BETTER LIVES 28 February- 3 March 2023 New York ECONOMY ENVIRONMENT POPULATION unstats.un.org @UNStats #UN54SC'

/2023.02.27/: НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган 2023 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдана.

Энэ удаагийн чуулганы хуралдаанаар НҮБ-ын Статистикийн комиссын гишүүн орнууд 30 багц асуудлын хүрээнд “Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030”, нийгэм, эдийн засгийн статистик, албан ёсны статистикийн үндсэн зарчим, ангиллуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

НҮБ-ын Статистикийн комисс нь 1947 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн статистикийн системийн дээд байгууллага юм.

Тус комиссын чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс гишүүн улс орны статистикийн байгууллагын удирдлага болон олон улсын байгууллагуудын төлөөлөл жил бүр оролцдог томоохон арга хэмжээ билээ. Энэ удаагийн чуулганд 130 орчим улс, 40 орчим олон улсын байгууллага, бүсийн 6 байгууллага, 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд ҮСХ-ны дарга тэргүүтэй төлөөлөгчид тус комиссын 54 дүгээр чуулган, түүний салбар хуралдаан болон бусад арга хэмжээнд оролцож, өөрийн орны санал, байр суурийг илэрхийлж, холбогдох шийдвэрт тусгуулахаар зорьж байна.

Эх сурвалж: ҮСХ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд согтуугаар автомашин жолоодсон 582 зөрчил илрүүлжээ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд согтуугаар автомашин жолоодсон 582 зөрчил илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.