/2023.02.17/ Энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Энэ дагуу хоёрдугаар сард 1,151,300 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэдээлж буйгаар өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр 1,122,600 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлжээ. Харин үлдсэн хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр буюу ирэх даваа гарагт олгохоор ажиллаж байгаа аж.
Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой.
Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг анхаарууллаа.