Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.02.16/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

08.30 цагт: "Улаанбаатар" чуулгын байранд: Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилнэ.

08:30 цагт: “Блю Скай” зочид буудалд "Стандарт-хөгжил" сэдэвт уулзалт болж, БХБЯ, БСШУЯ, ЭМЯ-наас салбар салбарын стандартын талаар танилцуулна.

11.00 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц лам Батцагаан цогчэн дуганд "Үзэсгэлэн болгогч" хэмээн усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ.

11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Засгийн газрын үйл ажиллагааны талаар "Дижитал Монгол либерти" ТББ-аас мэдээлэл хийнэ.

14.00 цагт: ГХЯ-нд: Монгол-Оросын аялал жуулчлалын форумын хүрээнд хоёр улсын сэтгүүлчдийн уулзалт болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 8-10 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 8-10 хэмийн хүйтэн байна
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.