ТУРК: Чанаргүй барилгын компаниудын эздийг БАРИВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТУРК: Чанаргүй барилгын компаниудын эздийг БАРИВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Turkey cracks down on building contractors as quake death toll reaches grim  milestone | News | wktv.com

/2023.02.14/: Өнгөрсөн долоо хоногт болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 36,000-аас давсан тул Туркийн эрх баригчид хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийг баривчилжээ.

Өнгөрсөн даваа гарагт Туркийн зүүн өмнөд хэсэгт Сиритэй хиллэдэг хилийн ойролцоо болсон 7.8 магнитудын газар хөдлөлтийн улмаас Туркт 31,643 хүн амь үрэгдлээ гэж Туркийн Онцгой байдлын САКОМ төвөөс даваа гарагт мэдээлэв. Сирид амиа алдагсдын тоо одоо 4574 байна гэж тус улсын хэвлэлүүд ням гарагт мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлт нь Туркийн түүхэн дэх хамгийн олон хүний амь эрсэдсэн гамшиг болж бүртгэхэд ойрхон байна.

Туркийн Аврах багийнхан нурангин дор дарагдсан хүмүүст туслахаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Харин Сирийн баруун хойд хэсэгт аврах ажиллагаа дууссан гэж Цагаан дуулгат сайн дурын байгууллага мэдэгдэв.

Гэр бүлийн гишүүдээсээ амьд үлдсэн иргэдийн уй гашуу уур бухимдлаар солигдож байна. Учир нь тэд Засгийн газраа авлигад идэгдсэнээс болж олон тооны чанаргүй барилгыг хүлээн авсан хэмээн буруутгаж байгаа юм.

Turkey cracks down on building contractors as quake death toll reaches grim  milestone | News | wktv.com

Олон нийтийн бухимдал нэмэгдэж байгаа энэ үед Туркийн эрх баригчид барилга нь нурсан гүйцэтгэгч компаниудын 163 хүнийг шалгаж байна.

Туркийн төрийн мэдлийн Анадолу мэдээллийн агентлагийн мэдээлснээр, мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүсийн наймыг нь шүүх хурал болтол баривчилсан байна.

Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг даваа гарагт Диярбакирт айлчлах үеэрээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүх бүс нутгийн прокурорын газрууд шүүхийн мөрдөн байцаалт явуулж байна гэж мэдэгджээ.

Боздаг хэлэхдээ “Нурсан барилгуудын зарим нь 30 жилийн настай, зарим нь хуучирсан, зарим нь 20 настай, зарим нь саяхан баригдсан байна. Энэхүү мэдээлэлд аудитын дүгнэлт хийж, манай улсын прокурорууд эдгээр барилгад хэн оролцсоныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэв.

Death Toll in Turkey and Syria From Earthquake Passes 20,000 - The New York  Times

Анадолу агентлагийн мэдээлснээр, Малатья хотын прокурорууд нурсан барилгуудтай холбоотой хэргээр даваа гарагт 31 хүнийг баривчлах тушаал гаргажээ.

Газиантеп мужид сүйрсэн Emre Apartment-ын барилгын ахлагч, техникийн төлөөлөгч Назми Тосуныг даваа гарагийн үүрээр Истанбул хотод баривчилсан тухай Анадолу агентлаг мэдээллээ.

Адъяаман хотын зарим эвдэрсэн барилгуудыг хариуцдаг хэд хэдэн гүйцэтгэгчийг ням гарагт Истанбулын нисэх онгоцны буудалд тус улсаас гарах гэж байхад нь баривчилжээ. Адъяаманд хэд хэдэн барилга барьсан Явуз Каракус болон түүний эхнэр Севилай нарыг цагдан хорьсон бөгөөд тухайн үед хосууд 16 мянган доллар, нэмэлт 20 мянган турк лира (ойролцоогоор 1061 доллар)-той байсан гэж Anadolu мэдээлэв.

Каракус сэтгүүлчдэд хэлэхдээ “Би шудрага хүн. Би нийт 44 байшин барьсан. Тэдний дөрөв нь саяны газар хөдлөлтөөр нурлаа. Би барилгууддаа шаардлагатай бүхнийг стандартын дагуу хийсэн" гэв.

Turkey cracks down on building contractors as earthquake death toll reaches  grim milestone - CNN

Хатай мужид нурсан өндөр зэрэглэлийн орон сууцны Rönesans Residence-ийн гүйцэтгэгч Мехмет Яшар Кошкуныг өнгөрсөн бямба гарагт Монтенегро руу зугтахыг завдаж байхад нь холбогдох албаныхан саатуулсан тухай Анадолу мэдээлэв. Тэрбээр өөрийнх нь барилга яагаад нурсныг мэдэхгүй, түүний энэ нислэг нурсан барилгатай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ. Хатай дахь орон сууцны барилга нь нурсан өөр нэг гүйцэтгэгч Мехмет Эртан Акайг Истанбулын цагдаа нар баривчилсан гэж Анадолу мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Согтуурсан үедээ аавыгаа хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ
Согтуурсан үедээ аавыгаа хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.