/2023.02.14/: "НӨАТ-ын сугалааны тохирол маргааш 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
Энэ удаагийн тохиролд 2023 оны нэгдүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна.
Сугалаагаар,
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
- 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.
Эх сурвалж: МТА