Турк руу 2.7 тонн тусламжийн барааг хүргүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк руу 2.7 тонн тусламжийн барааг хүргүүллээ

/2023.02.13/ Байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшигт өртөөд буй Бүгд найрамдах Турк улсын иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨХК бусад агаарын тээвэрлэгчийн нэгэн адил тээвэрлэн хүргэж байна.

МИАТ ТӨХК 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн бол өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 2.7 тонн ачаа тээвэрлэн 10:21 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Истанбул хотын зүг хөөрлөө гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Турк руу Монголын ард түмний тусламжийн барааг хүргэлээ

1000 туульч найман цагийн турш Жангарын туулийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хайллаа
1000 туульч найман цагийн турш Жангарын туулийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хайллаа
 
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.