1000 туульч найман цагийн турш Жангарын туулийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хайллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1000 туульч найман цагийн турш Жангарын туулийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хайллаа

/2023.02.13/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд "Хаан туульсын Жангар" үйл ажиллагаа 2023 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Монголын уран зохиолын гурван ноён оргилын нэг Жангарын туулийг 1000 туульч бүрэн эхээр нь хайлж, 8 цаг үргэлжиллээ. Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, Алтай ятгын “Чүрэ” чуулгын хамт олон, Монгол Улсын төрийн батламжит туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Д.Баатархүү тэргүүт мянган туульч, эрдэмтэн, судлаач, хөгжим, дууны багш нар, өвлөн уламжлагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, мөн сумуудаас ард иргэдийн төлөөлөл бүрдсэн 1200 орчим хүн оролцсон юм.

Монгол туулийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгүүлж, туулийг хамгаалах үүргийг Монгол улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн байдаг.

Энэ хүрээнд монгол туулийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өвлөн уламжлагчийг нэмэгдүүлэх зорилготой "Хаан туульсын Жангар" нэртэй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн арга хэмжээг бий болгож Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, төрийн бусад байгууллагуудаас жил бүр өвлийн улиралд зохион байгуулахаар боллоо.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн, хөгжим тоглож буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

3 хүн, зогсож буй хүмүүс ба хүмүүс нарын зураг байж магад

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, хөгжим тоглож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Япон улс цөмийн цахилгаан станцуудаа 60-аас дээш жил ашиглах шийдвэр гаргалаа
Япон улс цөмийн цахилгаан станцуудаа 60-аас дээш жил ашиглах шийдвэр гаргалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.