Ногоон технологи, инновацийг хөгжүүлэхэд Сингапур Улстай хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон технологи, инновацийг хөгжүүлэхэд Сингапур Улстай хамтран ажиллана

May be an image of 3 people, people standing and indoor

/2023.02.10/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Сингапур Улсын Үндэсний уур амьсгалын өөрчлөлтийн Нарийн бичгийн дарга нарын газрын Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Бенедикт Чиа, мэргэжилтэн И Жүн Мок нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулах, санамж бичгийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

ШУУД: “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ“-2023 Хэвлэлийн бага хурлаас
ШУУД: “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ“-2023 Хэвлэлийн бага хурлаас
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.