Бусдыг гэмтээсэн нохойны эзнийг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдыг гэмтээсэн нохойны эзнийг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэдэг

Dog attacks up - GOLD 1242 & GOLD FM 98.3

/2023.02.09/: Нохойгоо салхилуулахдаа зориулалтын хамгаалалтын хошуувч зүүлгээгүй, хашаандаа тэжээдэг нохойг сайтар уяагүйгээс хүний эрүүл мэндийг хохироох тохиолдол цөөнгүй гардаг.

Тэгвэл энэ тохиолдолд нохойны эзэнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар дараах арга хэмжээг авна гэж заасан байдаг.

Эрүүгийн хууль: 20.15 дугаар зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хууль: 5.19 дүгээр зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

/Энэ зүйлийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Иргэний хууль: 501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах

501.1. Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

501.2. Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй.

Эх сурвалж: ЗАА

Эрт илрүүлэгт Баянзүрх, Баянгол дүүргийн иргэд идэвхитэй хамрагджээ
Эрт илрүүлэгт Баянзүрх, Баянгол дүүргийн иргэд идэвхитэй хамрагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.