“Баатарлаг Жангар” туулийг 1,000 туульч хайлна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баатарлаг Жангар” туулийг 1,000 туульч хайлна

/2023.02.08/ “Туульсын хаан Жангар” үйл ажиллагааг энэ сарын 12-нд зохион байгуулах гэж буйг Соёлын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх “Баатарлаг Жангар” туулийг 1,000 туульч хайлах юм байна. Арга хэмжээ Говь-Алтай аймагт зохион байгуулах аж.

Энэ хүрээнд 1,000 туульч эл туулийн 17 бүлгийг хайлна гэв. Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулна гэдгийг мэдээллээ.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Энэ бол ухралт, энэ бол гадныхны бодлого
Ж.БАТ-ЭРДЭНЭ: Энэ бол ухралт, энэ бол гадныхны бодлого
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.