/2023.02.08/: Ноолуурын салбарт хэрэгжиж буй бодлогын томоохон арга хэмжээ бол Улсын Их хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоолоор 2023 оноос эхлэн хялгас ялгахаас дээш түвшний боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохыг дэмжсэн шийдвэр юм.
Дэлхийн ноолуурын түүхий эдийн 50 хувийг бэлтгэдэг Монгол Улсын хувьд 2022 он хүртэл зөвхөн угаасан ноолуурыг экспортолж ирсэн. Тэгвэл угаасан ноолуурыг экспортлохыг хориглосон шийдвэртэй холбогдуулан Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрээр,
"ЭНЭ БОЛ УХРАЛТ
ЭНЭ БОЛ ГАДНЫХНЫ БОДЛОГО
Энэ бол Монгол улс үйлдвэржилтийнхээ хаалгыг хааж ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ улс байсаар байх шийдвэр.
Дэлхийн ноолуурын хэрэгцээний тал хувийг манай улс хангадаг атлаа ноолуураа угаагаад боловсруулалгүй, БНХАУ руу гаргасаар ирсэн. Энэ жилээс угааж самнасан буюу нэмүү өртөг шингээсэн ноолуур экспортлох шийдвэр гаргасан. Ингэснээр дотооддоо өртөг бий болж гадаад зах зээлээ өргөжүүлж ноолуур, ноолууран бүтээгдэхүүний олон ашиг нэмэгдэнэ. Уг шийдвэр гарснаас хойш ноолуур самнах 40 үйлдвэр байгуулагдаж, бэлтгэл ажлаа хангаад байна.
Гэтэл арай гэж хөөцөлдөж байж гаргасан шийдвэрийг ЭЗХЯ зогсоож байна.
2018 онд "Ноолуур" хөтөлбөр баталж үйлдвэрлэгчдээ дэмжсэнээр өрсөлдөөн бий болж ноолуурийн үнэ анх 100 мянгад хүрсэн. Энэ удаа экспортоо дэмжиж өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өргөжүүлснээр гаднаас валют орж ирэх хаалга нээгдэж улмаар малчдын ноолуурын үнэ улам тогтворжиж баталгаажих юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэх үед миний бие бусад гишүүдийн хамтаар санаачлага гарган Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлон авч явах институц буюу Эдийн засаг, xөгжлийн яам байгуулсан билээ. Гэтэл өнөөдөр энэ яам маань ХӨГЖЛИЙНХӨӨ ЭСРЭГ САНАЛ ГАРГАЖ БАЙНА" гэжээ.