/2024.02.08/: Удахгүй Цагаан сарын шинийн өдрүүд тохионо.
Сар шинийн баярын эхний гурав хоног бүх нийтээрээ амрах хуультай. Иргэд олон нийт уламжлалынхаа дагуу ах дүү, ахмад настныдаа айлчлан золгодог баяр бол Цагаан сар билээ.
Тэгвэл цагаан сараар нэг хүн ойролцоогоор 3-5кг таргалдаг гэх мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийг хүрээлэнгээс 2016 онд гаргаж байжээ.
Цагаан сараар иддэг хоол хүнсийг ккал-т тооцвол:
- 3 ширхэг бууз 380 ккал
- Нэг аяга сүүтэй цай 68 ккал
- Нэг жижиг таваг нийслэл салат 160 ккал
- Байцааны салат 52 ккал
- Нэг ширхэг чихэр 77 ккал
- Хундаг архи 64 ккал
- Айраг 122 ккал
- Хийжүүлсэн нэг аяга ундаа 105 ккал
- Чанасан мах 54 ккал
- 3 зүсэм хиам 74 ккал
Ингэснээр нэг айлд зочлоод гарахад 1156 ккал илчлэг бүхий хоолыг хэрэглэх нь.