/2023.02.07/: Өнгөрөгч онд дотоодын 5 агаарын тээвэрлэгчийг олон улсын 39 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсон.
ЗТХЯ-аас энэ онд 1.5 сая, ирэх онд 2 сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж, энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулаад байна.
Хэлэлцээрийн үр дүнд дотоодын агаарын тээвэрлэгч компаниуд 13 улсын 47 цэг рүү нислэгийн томилгоо авч, 23 улсын 100 цэгт зорчигч болон ачаа тээвэрлэх боломж бүрдлээ.
Түүнчлэн Япон руу 7 хоногт 60 удаа, БНСУ руу 7 хоногт 70 удаа, БНТУ-руу 7 хоногт 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдээд байна.
Нислэгийн томилгоог урд нь шууд дээрээс мэдэж өгдөг байсан бол одоо дотоодын 5 авиа компани хоорондоо тохирсон тохиолдолд шууд олгож шударга, тэгш өрсөлдөх боломж бүрдэж байгаа юм.
Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт улсууд руу шууд нислэгтэй болохыг ЗТХЯ-наас зорилт тавин ажиллаж байгаа гэв.