Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор байгуулна

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

/2023.02.03/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хэрэгжүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох захидалд гарын үсэг зурсан билээ.

Айлчлалын мөрөөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт цогцолбор” барих төслийн ажилд дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсэг байгуулагдаад байна.

Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх нар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-тай уулзаж, төслийн ажлын явцын талаар санал, мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр Монголын талаас төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, “Президент спорт цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ажлын зураг энэ оны гуравдугаар сард бүрэн гарна.

Спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нийт 4 га талбайд байгуулах зөвшөөрөл олгогдсон байна. Мөн 59 мянган метр квадрат талбайтай дөрвөн давхар барилга байгууламж нь спортын 19 төрлөөр үйл ажиллагаа явуулж, 8,000-10,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа юм.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Элчин сайд Цай Вэньруй спорт цогцолборын төслийн ажлын явцын талаар БНХАУ-ын холбогдох байгууллагад мэдээлэл хүргүүлж, хэрэгжилтийн явцыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын талаас шинжээчдийн баг хүрэлцэн ирж ажиллах бөгөөд төслийг богино хугацаанд, өндөр гүйцэтгэлтэй хэрэгжүүлэхийн тулд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: ЕТГ

А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ
А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.