“Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын I шат амжилттай дууслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын I шат амжилттай дууслаа

/2023.02.03/: "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа.

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авснаараа онцлогтой.

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 иргэн бүрэн хамрагдсан байна. Тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авчээ.

Энэхүү санал асуулгын II шат 2023 оны хоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд "Зөвлөлдөх уулзалт" хэлбэрээр Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд I шатанд хамрагдсан иргэдийн 50 хувь нь оролцоно.

Эх сурвалж: УИХ

Нийслэлд зорчих бүх автомашинд ирэх сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно
Нийслэлд зорчих бүх автомашинд ирэх сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.